Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 5-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 5-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-06-02 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 5-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 14.8-20.7 градус дулаан, бусад нутгаар 6.7-14.7 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 33, Тоорой, Бигэрт 30, Халиунд 29, Хөхморьт, Дарив, Жаргаланд 28, бусад сумуудад 18-27 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогтод -4, Чандмань, Дэлгэрт -3, Есөнбулаг, Тонхилд -2, бусад нутгаар 0-7 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 23-28 градус дулаан, бусад нутгаар 15-25 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 58, Алтай, Тооройд 57, Тайширт 54, Тонхил, Төгрөг, Даривт 53, Хөхморьт, Баян-Уулд 52, бусад сумуудад 43-49 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Чандмань, Цогтод -7, Гуулинд -6, Тайшир, Есөнбулагт -4 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Цээлд 25.7 мм, Тооройд 16.0 мм, Баян-Уулд 13.2 мм, Цогтод 12.6 мм, Бугатад 11.8 мм, Эрдэнэд 11.6 мм, Хөхморьтод 10.2 мм, Тайширт 8.9 мм, Есөнбулаг, Тонхил, Дарив сумуудад 6.2-6.6 мм, Гуулин тосгон, Алтайд 5.0-5.5 мм, Жаргалан, Чандмань, Шарга, Төгрөгт 4.2-4.7 мм, Халиунд 3.0 мм, Дэлгэрт 1.8 мм, Бигэрт 0.1 мм хур тунадас орсон байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Шаргад 28 м/с, Цээлд 27 м/с, Бугатад 26 м/с, Есөнбулагт 25 м/с, Тонхил, Тооройд 22 м/с, Төгрөгт 20 м/с, бусад сумуудад 12-18 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: 5 сард мал хорогдсон гэсэн мэдээ багийн засаг дарга нараас ирээгүй байна.
Ургацын мэдээ: Ургацын мэдээг авч үзвэл 0.1-0.7 ц/га ургацтай байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цухуйлтын үе шат жигдэрсэн, зарим нутгаар залаалалт бундуйжилтын үе шат явагдаж байна.
Бэлчээрийн ургамлын ургалт 5 дугаар сарын 31-ний байдлаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Алтай, Тонхил, Тоорой тосгон, Хөхморьт, Бигэр, Шарга сумдын нутгаар дунд буюу ургалт удааширалтай, Бугат, Баян-Уул, Гуулин, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Эрдэнэ, Чандмань сумуудад ургамлын ургалт муу байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /